Инновэйшн Инвестмент ХК (QPAY) 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас НОГДОЛ АШИГ хуваарилахаар боллоо
- Dec 16, 2024
- 1 min read

Инновэйшн Инвестмент ХК (QPAY)-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 05/14 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдэд олгох нэгж хувьцаанд ногдох хэмжээг 20 төгрөг гэж тогтоосон бөгөөд, 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгийн 70.1% буюу 3,697,783,200 төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэлээ!
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв ХХК-аар дамжуулан олгоно.
Нийт хөрөнгө оруулагч, Нийт хувьцаа эзэмшигчдэдээ талархал илэрхийлье!
![[MSE:Qpay] "ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ТОЙМ](https://static.wixstatic.com/media/45000c_ddc7b74ad8c349d48a369c84c150cb21~mv2.jpg/v1/fill/w_980,h_980,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/45000c_ddc7b74ad8c349d48a369c84c150cb21~mv2.jpg)
![[MSE:QPAY] “ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК-ийн ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛД САНАЛ ӨГӨХ ЗААВАР](https://static.wixstatic.com/media/45000c_f0911d855a284c6fb74d36cda700a33b~mv2.jpg/v1/fill/w_980,h_980,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/45000c_f0911d855a284c6fb74d36cda700a33b~mv2.jpg)
![[MSE:Qpay] "ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ" ХК-ИЙН 2026 ОНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ТОЙМ](https://static.wixstatic.com/media/45000c_fdb08ddcccb84fc1ba7bb9e07319fb24~mv2.jpg/v1/fill/w_980,h_980,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/45000c_fdb08ddcccb84fc1ba7bb9e07319fb24~mv2.jpg)