top of page

[MSE:Qpay] "ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ТОЙМ

  • 6 days ago
  • 1 min read


"Инновэйшн инвестмент" ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.

Тооллогын комиссоос “Инновэйшн инвестмент” ХК-ийн саналын эрхтэй нийт 184,889,160 ширхэг хувьцаанаас 164,854,898 ширхэг буюу 89.16 хувийг эзэмшиж буй 82 хувьцаа эзэмшигчид оролцсоноор хурал хүчин төгөлдөр ирцтэйгээр эхэлж буйг мэдэгдсэнээр хурал эхэлж, Хурлын дарга А. Баттамир хурлыг удирдан, хурлын дэгийг танилцуулан, хурлаар хэлэлцэх асуудал болон ТУЗ-д нэр дэвшигчдийг дэлгэрэнгүй танилцуулсан.


Хурлаар хэлэлцсэн асуудлууд:

“Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр томилох тухай” асуудлыг хэлэлцүүлж санал хураасан бөгөөд санал хураан шийдвэрлэсэн асуудалд хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн 99.38 хувь нь хүчинтэй саналын хуудсаар саналаа өгсөн.

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгохдоо санал хураах кумулятив аргыг хэрэглэсэн ба тооллогын комиссоос санал хураалтын дүнг гаргаж, 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн "Инновэйшн инвестмент" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрээр дараах хүмүүс Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээр сонгогдлоо. Үүнд:

ТУЗ-ийн ердийн гишүүнээр Б.Анар, Х.Доржсүрэн, Г.Саран, Н.Тэмүүжин, У.Наранбаатар, Б.Чулуунсүх нарыг, харин ТУЗ-ийн хараат бус гишүүдээр Х.Болдсүх, М.Болод, Г.Энхмаа нарыг тус тус томиллоо.

Хувьцаа эзэмшигчдийн хуралдаа идэвхтэй оролцсон хувьцаа эзэмшигчдэдээ талархал илэрхийлж байна.


 
 
bottom of page