
Investing in Tomorrow's Technologies
Инновэйшн Инвестмент ХК нь технологийн салбарт хуримтлуулсан туршлага, мэргэжлийн хандлагаараа дамжуулан нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах, эрх тэгш, хүнлэг орчинг дэмжих дижитал дэд бүтцэд хөрөнгө оруулдаг.
Бид ирээдүйг бүтээх хүсэл тэмүүлэлтэй төсөл, стартапуудыг сонгон хамтран ажилладаг бөгөөд санхүүжилтээс гадна мэдлэг, хүний нөөц, технологийн шийдлээр хөрөнгө оруулдаг онцлогтой.
Хөрөнгө оруулалтын төрөл
Мөнгөн хөрөнгө
Бүтээгдэхүүний хөгжүүлэлт
Технологийн инженерүүдийн баг
Зах зээлд нэвтрүүлэх шийдэл
Стратегийн зөвлөгөө
Менежментийн дэмжлэг
Хөрөнгө оруулалтын багцууд
“Инновэйшн Инвестмент” ХК нь технологид суурилсан инновацлаг шийдэлд зохистой хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлж ажиллах төлөвлөгөөтэй байна. Үүний тулд ойрын 5 жилийн хугацаанд бид хөрөнгө оруулалтын үндсэн 3 багцыг бүрдүүлнэ.
1. Стратегийн төслүүд
Компанийн 33%-аас доош хэмжээгээр хувьцааг нь худалдан авсан, түншлэлийн гэрээгээр солилцсон Badge авах зорилготой стратегийн хөрөнгө оруулалтын багц байна. Энэхүү багц нь нийт төслийн 10%-аас ихгүй хувийг эзэлнэ.
2. Хяналтын төслүүд
Төсөл болон компанийн 34%-аас дээш хэмжээгээр хөрөнгө оруулалт хийсэн судалгаа хөгжүүлэлт болон менежментийн тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэх төслүүдийн багц байна. Энэхүү багцын эзлэх хувь нийт төслийн 20%-аас ихгүй байна.
3. Үндсэн төслүүд
"Инновэйшн Инвестмент" ХК-ийн одоо үйл ажиллагаа явуулж буй охин компаниудаас гадна 100%-ийн хөрөнгө оруулалттай буюу шууд хамаарал бүхий бойжуулж, хөгжүүлэх шинэ төслүүдийн багц байна. Энэхүү багцын эзлэх хувь нийт төслийн 60% буюу түүнээс дээш байна. “Инновэйшн Инвестмент” ХК нь цаашид хөрөнгө оруулалтын бодлогоо баримтлан доорх 3 чиглэлд нийцэх төсөл, үйлчилгээнүүдийг хөгжүүлэх, санхүүжүүлэх, удирдан чиглүүлэх замаар зах зээлд нэвтрүү лэн амжилтад хүргэхээр ажиллаж байна
Төслийн сонгон
шалгаруулалтын үе шат
1
1. Стратегийн нийцэл
Компанийн зорилготой хэр нийцэж байгааг үнэлнэ.
2
2. Үүсэх үнэ цэнэ
Санхүүгийн болон санхүүгийн бус өгөөжийг “Benefit Measurement Method”-оор тооцно.
3
3. Ач холбогдол ба бэлэн байдал
Зөвхөн “Үндсэн төсөл” хөрөнгө оруулалтын багц дээр хийгдэх бөгөөд төслийн дотоод бэлэн байдлын шалгуур үзүүлэлтүүдийг хэмжинэ.