top of page

[MSE:QPAY] “ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК-ийн ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛД САНАЛ ӨГӨХ ЗААВАР

  • 2 days ago
  • 2 min read

2026.05.08

 

“ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД 

“Инновэйшн инвестмент” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 15:00 цагт /https://agm.mn/ холбоосоор дамжуулан цахим хэлбэрээр зохион байгуулагдана.

 Хурлаар хэлэлцэх асуудлууд: 

  1. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийг бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, шинээр томилох тухай.


AGM.MN системээр санал өгөх заавар:

  • TУЗ-д санал өгч буй тохиолдолд кумулятив зарчмаар саналын эрхээ бүгдийг нь оруулах шаардлагатай. Саналаа дутуу оруулсан тохиолдолд "Та кумулятив саналын эрхээ дутуу оруулсан байна" гэсэн анхааруулга гарч ирнэ.

  • Бүх саналаа нэг гишүүнд, зарим гишүүнд эсвэл бүх гишүүдэд хуваан өгч болно. Саналаа бүрэн оруулсан тохиолдолд "Таны саналын эрх бүрэн орлоо" гэсэн мэдэгдэл гарч ирнэ.

AGM системийн хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж татна уу.


Санал хураах кумулятив аргыг хэрэглэх тухай тайлбар:

Жишээ нь: Хувьцаа эзэмшигч А нь 100 ширхэг энгийн хувьцааг эзэмшдэг. Компанийн дүрмээр тус компанийн ТУЗ нь 9 гишүүнтэй байх бөгөөд үүнээс 3 гишүүн нь хараат бус гишүүн байхаар тогтоосон. Хувьцаа эзэмшигч А-ийн эзэмшиж буй 100 ширхэг энгийн хувьцаа нь кумулятив аргаар санал өгөхөд нийт 900 саналын эрхтэй /100*9 гишүүн 900/ болно.

Хувилбар А: Хувьцаа эзэмшигч нь нийт 900 саналын эрхээ бүгдийг ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүнд нэр дэвшиж буй эсэхээс үл хамааран өөрийн сонгосон нэг нэр дэвшигчид өгч болно.

Хувилбар Б: Хувьцаа эзэмшигч нь нийт 900 саналын эрхийн 600 эрхээ ТУЗ-ийн ердийн гишүүнээр сонгогдох 6 хүртэл нэр дэвшигчид, 300 эрхээрээ ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сонгогдох 3 хүртэл нэр дэвшигчид тус тус өгч болно. Хувьцаа эзэмшигч нь саналын эрхээ ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүнд нэр дэвшиж буй эсэхээс үл хамааран өөрийн сонгосон хэд хэдэн нэр дэвшигчид дурын харьцаагаар хуваарилан өгөх эрхтэй.


 

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС 

 

Холбоо барих: 75551919, 99907664, 88004829 

Мэйл хаяг: boardsecretary@qpay.mn 


 
 
bottom of page