
the investor
in digital solutions
Дижитал шийдэлд хөрөнгө оруулагч
“Инновэйшн Инвестмент” ХК
БИДНИЙ тухай
Инновэйшн Инвестмент ХК нь хоёр охин компанийн хамт технологи, дижитал бизнесийн чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 2017 онд QR цахим төлбөрийн шинэ шийдлийг танилцуулан, ухаалаг банкны финтекийн аппликэйшн хэрэглэгчид болон бизнес эрхлэгчид, төрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага дунд банк харгалзахгүй аюулгүй, хялбараар гүйлгээ хийх боломжийг зах зээлд нэвтрүүлж чадсан. Үүний зэрэгцээ дундын дэд бүтцийн систем, серверийн өргөжилт, сайжруулалт болон олон улсын төлбөр тооцооны гарц шийдлүүдийг нэвтрүүлэн, хамгийн өргөн сүлжээг цогцлоохоор тогтвортой хөгжиж байна.

Алсын хараа
Хүний амьдралыг таатай болгох дижитал шийдэлд хөрөнгө оруулалт хийж, тогтвортой ирээдүйг бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулна.

Эрхэм зорилго
Технологид суурилсан инновацлаг шийдэлд зохистой хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлж, шинэ үеийн нийгэм, хүмүүсийн амьдралын хэв маягт нийцсэн дижитал дэд бүтцийг бүрдүүлэх үйлсийг манлайлна.

Үнэт зүйл
Тэмүүлэл, багийн ажиллагаа, хариуцлага, ухаалаг, тэнцвэртэй байдал, хүчтэй түншлэл, харилцаа, хэрэгцээг ойлгодог, тогтвортой хөгжил...
vision
mission
value
БИДНИЙ ТҮҮХ
QPay
QR кодоор төлбөр хийх анхны хөгжүүлэлтийг дуусгаж, Хаан Банкинд хэрэгжүүлэх гэрээг байгуулсан.
2016
Групп компани
Анхны хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх зорилгоор Группийн толгой компани болох 'Инновэйшн Инвестмент' ХК байгуулагдсан.
2017
API 2.0
Мерчантууд болон үйлчилгээ үзүүлэгчид үйлчлүүлэгчдэд зориулан QR нэхэмжлэх үүсгэх боломжтой API-ийн 2.0 хувилбарыг нэвтрүүлсэн
2018
POS API
POS/кассын систем хөгжүүлэлтийн хүрээнд үйлчилгээ үзүүлэгчдэд зориулсан шинэ POS API-г боловсруулж, нэвтрүүлсэн.
2019
UnionPay International
Мерчантууд QR нэхэмжлэх үүсгэх боломжтой API-ийн 2.0 хувилбарыг шинээр нэвтрүүлсэн. UnionPay International-тэй хамтын ажиллагааг эхлүүлж, тэдний картын системд холбогдсон
2020
WeChat Pay
Хятадад хамгийн өргөн хэрэглэгддэг
(64 улсад ашиглагддаг) цахим төлбөрийн систем болох WeChat Pay-тэй экосистемийн гэрээ байгуулж, тус үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн.
2022
IPO
Технологийн салбарт анх удаа IPO-г амжилттай хийж гүйцэтгэсэн.
2023
GLN
International
Өмнөд Солонгосы н №1 цахим төлбөрийн систем болох GLN International-тай хамтран, Өмнөд Солонгосын жуулчдад QPay QR кодыг сканердаж, тухайн улсынхаа төлбөрийн аппуудаар Монгол Улсад төлбөр хийх боломжийг олгосон.