top of page

[MSE:Qpay] "ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ" ХК-ИЙН 2026 ОНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ТОЙМ

  • May 1
  • 1 min read


"Инновэйшн инвестмент" ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.


Тооллогын комиссоос “Инновэйшн инвестмент” ХК-ийн саналын эрхтэй нийт 184,889,160 ширхэг хувьцаанаас 127,799,494 ширхэг буюу 69.12 хувийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчид оролцсоноор хурал хүчин төгөлдөр ирцтэйгээр эхэлж буйг мэдэгдсэнээр хурал эхэлж, Хурлын дарга А. Баттамир хурлыг удирдан, хурлын дэгийг танилцуулж хурлыг нээсэн.


Хурлаар танилцуулсан асуудлууд:

Гүйцэтгэх захирал Б.Энхболд 2025 оны санхүү, үйл ажиллагааны тайланг танилцуулсны дараа “Мүүрь Аудит” ХХК-ийн хөндлөнгийн аудитор Санхүүгийн тайлан нь СТОУС-д нийцсэн зөрчилгүй тухай дүгнэлтээ хувьцаа эзэмшигчдэд танилцуулсан.

Мөн Хурлын дарга А. Баттамир ТУЗ-ийн үйл ажиллагааны тайлан болон 2025 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд нийт 50 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн тухай болон 2024 оны ашгаас хуваарилсан ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-өөр дамжуулан олгосон тухай танилцууллаа.”


Хурлаар хэлэлцсэн асуудлууд:

Хурлын дэгийн дагуу хурлын дарга А.Баттамир хурлаар хэлэлцэх асуудал болох “Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай” асуудлыг хэлэлцүүлж санал хураасан бөгөөд санал хураан шийдвэрлэсэн асуудалд хүчинтэй саналын хуудас өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 99.98 хувь зөвшөөрсөн.

Түүнчлэн компанийн удирдлагууд хувьцаа эзэмшигчдийн асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгсөн.

Хувьцаа эзэмшигчдийн хуралдаа идэвхтэй оролцсон хувьцаа эзэмшигчдэдээ талархал илэрхийлж байна.


 
 
bottom of page