top of page

2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

  • Writer: Innovation Investment JSC
    Innovation Investment JSC
  • Aug 11
  • 1 min read

 “Инновэйшн инвестмент" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Энхболд 2025 оны хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Earnings call арга хэмжээнд, 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр шууд дамжуулан танилцууллаа.


2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГААС ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД:

ree
2025 оны эхний хагас жилийн цэвэр ашиг 7.3 тэрбум төгрөгт хүрснээр өнгөрсөн оны мөн үеэс 38.6 хувиар өсч хагас жилийн төлөвлөгөөг 124 хувиар биелүүллээ.   
Мөн борлуулалтын орлого 16.5 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 50.2 хувиар,  нийт хөрөнгө 25.3 тэрбум төгрөгт хүрч 20.2 хувиар, өөрийн хөрөнгө 22.9 тэрбум төгрөгт хүрч 27.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
ree
2025 оны хагас жилд  QPay үйлчилгээгээр 7.4 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 113.8 сая ширхэг гүйлгээг дамжуусан бөгөөд 2024 оны эцэст нийт бэлэн бус төлбөр тооцооны зах зээлийн 8.5 хувийг эзэлж байсан бол энэхүү үзүүлэлт 2025 оны эхний хагас жилд 10 хувьд хүрч, зах зээлд эзлэх байр сууриа улам бэхжүүллээ.

Та бүхэн “Инновэйшн инвестмент" ХК-ийн  2025 оны хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтын бичлэг үзэх линк:

  • Earnings call-ын бичлэгийг энд дарж үзнэ үү.

  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн бичлэгийг энд дарж үзнэ үү.

 
 
bottom of page