top of page

[MSE:QPAY] “ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК НОГДОЛ АШГАА ТАРААЛАА.

  • Apr 17
  • 1 min read

2026.04.17



“Инновэйшн инвестмент” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01/01 тоот тогтоолоор 2025 оны жилийн эцсийн татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 50 төгрөг, нийт 9.24 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэсэн билээ.


Тус шийдвэрийн дагуу 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв" ХХК-иар дамжуулан нийт хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны дансанд нэгж хувьцаанд 50 /татвар суутгаагүй дүн/ төгрөгөөр тооцсон ногдол ашгийг байршууллаа.

Эрхэм хувьцаа эзэмшигч та бүхэн ногдол ашгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон ногдол ашгаа авахыг хүсвэл өөрийн бүртгэлтэй брокер, дилерийн компанидаа хандана уу.


 
 
bottom of page