top of page

[MSE:QPAY] ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ ХК-ИЙН 2025 ОНЫ САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

  • Apr 3
  • 1 min read

Updated: Apr 6


ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ ХК 2025 ОНЫ САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА.


2025 ОНЫ САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГААС ОНЦЛОХ НЬ:

  • Тайлант хугацаанд компанийн цэвэр ашиг 13.4 тэрбум төгрөг, нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 72.69 төгрөгт хүрч 2024 оны мөн үеэс 34%-иар өслөө.

  • Борлуулалтын орлого 38.1 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 45 хувиар өссөн бөгөөд нийт хөрөнгө 34.2 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 57.8 хувиар, өөрийн хөрөнгө 30.9 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 103 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

  • QPay үйлчилгээгээр 2025 оны жилийн эцсийн байдлаар нийт 16.3 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 250.0 сая ширхэг гүйлгээг дамжуулсан байна.


QPay үйлчилгээгээр хийгдэж буй гүйлгээнүүд тогтмол өсч 2024 оны эцсээр бэлэн бус төлбөр тооцооны зах зээлийн 8.5 хувийг эзэлж байсан бол 2025 оны байдлаар 11.0 хувьд хүрч зах зээлд эзлэх байр сууриа нэмсээр байна.

Та бүхэн “Инновэйшн инвестмент" ХК-ийн  2025 оны санхүү, үйл ажиллагааны тайланг энд дарж үзнэ үү.


 
 
bottom of page