top of page

[MSE:QPAY] “ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ЗАРЛАЖ БАЙНА.

  • Apr 13
  • 1 min read

2026.04.13


 

“ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД 

“Инновэйшн инвестмент” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 15:00 цагт /https://agm.mn/ холбоосоор дамжуулан цахим хэлбэрээр зохион байгуулагдана.

 

Цахим хурал зохион байгуулах холбоос: https://agm.mn/  

 

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр: 

2026 оны 04-р сарын 28-ны өдөр 

 

Хурлаар хэлэлцэх асуудлууд: 

  1. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийг бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, шинээр томилох тухай.

 

Хуралд биечлэн оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчид урьдчилж саналаа өгөхдөө /https://agm.mn/ холбоосоор дамжуулан цахим хэлбэрээр болон өөрийн харилцдаг брокер дилерийн компаниар дамжуулан эсхүл Компанийн өөрийн байранд буюу Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, НМ төв, 8 давхар хаягт биеэр ирж цаасаар өгөх боломжтой. Урьдчилан санал авах сүүлчийн хугацааг 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 15:00 цагаар тасалбар болгоно.  

 

Аж ахуй нэгжийг төлөөлөн итгэмжлэлээр хуралд оролцох хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл хурал зохион байгуулах комисстой урьдчилан холбогдон тодруулага, мэдээлэл авна уу. 

 

Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хурал зохион байгуулах комиссын утсаар холбогдон авна уу. 

 

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС 

 

Холбоо барих: 75551919, 99907664, 88004829 

Мэйл хаяг: boardsecretary@qpay.mn 


 
 
bottom of page