[MSE:QPAY] ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ ХК-ИЙН ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОХ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.
- Apr 9
- 2 min read

Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйл, 81 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Тавигдах шаардлага:
Банк, санхүү, эдийн засаг, мэдээллийн технологи, хууль эрх зүй, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн байх;
Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
Компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх;
ТУЗ-ийн хурал болон шаардлагатай бусад үйл ажиллагаанд биечлэн идэвхтэй оролцох боломжтой байх;
Компанитай нэгдмэл сонирхолгүй, компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын (хувьцаа эзэмшигч, хамтран ажиллагч гэх мэт) ашиг сонирхлыг төлөөлдөггүй, бизнесийн аливаа холбоогүй байх;
Өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээдийн хамт компанийн энгийн хувьцаа эзэмшдэггүй байх;
Сүүлийн 3 жилийн хугацаанд “Инновэйшн Инвестмент”ХК болон түүний хамаарал бүхий этгээдэд эрх бүхий албан тушаал хашиж байгаагүй, үүсгэн байгуулагч болон хувьцаа эзэмшигчидтэй хамтран ажиллаагүй, өрсөлдөгч компанид ажилладаггүй байх;
ТУЗ-ийн бусад гишүүд болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолгүй, садан төрлийн холбоогүй байх;
Төрийн үйлчилгээний албанаас бусад төрлийн төрийн алба хашдаггүй байх (төрийн болон нутгийн захиргааны байгууллага, цэрэг, цагдаа, шүүх, прокурорын байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэггүй байх);
Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх;
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх;
Бүрдүүлэх материал:
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
Анкет (бүрэн бөглөсөн байх); Анкетийг энд дарж татаж авна уу.
Цээж зургийг анхан шатанд дижитал хэлбэрээр ирүүлэх боломжтой;
Сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд 3×4 хэмжээтэй цээж зургийг 2 хувь эх хувиар нэмж ирүүлнэ;
Боловсролын диплом, үнэмлэх, мэргэжлийн болон бусад сургалтын гэрчилгээ, компанийн засаглалын сертификатын хуулбар;
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс авсан үнэт цаас эзэмшлийн тодорхойлолт;
Бүрдүүлэх материалтай холбоотой тайлбар:
Доор дурдсан лавлагаа, тодорхойлолтыг сонгон шалгаруулалтын дараагийн шатанд буюу 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус Хувьцаа эзэмшигчдийн хурлын (ХЭХ) шийдвэрээр сонгогдсон гишүүдээс шаардана.
Анхан шатанд нэр дэвшигч нь тухайн мэдээллийг анкетад үнэн зөв тусгасан байна.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд холбогдох баримт бичгийг E-Mongolia системээс бүрдүүлж ирүүлнэ.
Дараах лавлагааг E-Mongolia системээс авч ирүүлэх. Үүнд:
Иргэний үнэмлэхний лавлагаа;
Шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөртэй эсэх лавлагаа;
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт;
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт;
Нийгмийн даатгалын лавлагаа (ажилласан хугацааны мэдээлэл);
Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа;
Хуулийн этгээдтэй эсэх лавлагаа;
Анхаарах зүйлс:
Ирүүлсэн материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй;
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хаяг:
Нэр дэвшигчдийн материалыг 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд доорх хаягуудын аль нэгээр хүлээн авна.
boardsecretary@qpay.mn имэйл хаяг;
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, НМ төв, 8 давхарт байрлах Инновэйшн Инвестмент ХК-ийн байранд;
Нэмэлт мэдээллийг 9990-7664 утсаар авах боломжтой.
![[MSE:QPAY] “ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК НОГДОЛ АШГАА ТАРААЛАА.](https://static.wixstatic.com/media/45000c_65d1f8bf09e848adbe019516840f93ad~mv2.jpg/v1/fill/w_980,h_980,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/45000c_65d1f8bf09e848adbe019516840f93ad~mv2.jpg)
![[MSE:QPAY] “ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ЗАРЛАЖ БАЙНА.](https://static.wixstatic.com/media/45000c_4fd5ebb240634e3d98d4d6457fa39155~mv2.jpg/v1/fill/w_980,h_980,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/45000c_4fd5ebb240634e3d98d4d6457fa39155~mv2.jpg)
![[MSE:QPAY] ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ ХК-ИЙН 2025 ОНЫ САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН](https://static.wixstatic.com/media/45000c_cf5f48fd14a04185ab88ade442c39194~mv2.jpg/v1/fill/w_800,h_800,al_c,q_85,enc_avif,quality_auto/45000c_cf5f48fd14a04185ab88ade442c39194~mv2.jpg)