top of page

Инновэйшн Инвестмент ХК болон түүний охин компани болох ККТТ ХХК-ийн Гүйцэтгэх захиралууд шинээр томилогдлоо

  • Writer: Innovation Investment JSC
    Innovation Investment JSC
  • 7 hours ago
  • 1 min read

Инновэйшн Инвестмент ХК гүйцэтгэх захирлын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж 2025 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн ТУЗ-ийн тогтоолоор группийн Санхүү эрхэлсэн захирал Б.Энхболдыг Гүйцэтгэх захирлын албан тушаалд дэвшүүлэн томилох шийдвэр гаргалаа.

Г.Эрдэнэмөнх захирлын хувьд 2022 оноос хойш Инновэйшн Инвестмент ХК болон ККТТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг хавсран гүйцэтгэж ирсэн ба 2025 оны 7-р сараас эхлэн группийн үйл ажиллагааны Зөвлөх албан тушаалтайгаар ажиллахаар боллоо.



Гүйцэтгэх захирал Б.Энхболд нь 2021 оноос хойш Инновэйшн Инвестмент ХК болон ККТТ ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан ба санхүүгийн удирдлага, төлбөр тооцоо болон бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн, банк санхүү, төлбөр тооцооны салбарт 15 жил ажилласан туршлагатай удирдах ажилтан юм.

Энэхүү удирдлагын шилжилт нь

группийн стратегийн чиглэл, дунд болон урт хугацааны бизнес төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Мөн QPay үйлчилгээг удирдан явуулдаг “ККТТ” ХХК-н гүйцэтгэх захирлаар Н.Жавхлан шинээр томилогдлоо. Н.Жавхлан захирал нь Гүйцэтгэлийн менежмент ба төслийн удирдлагын чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Certified KPI Professional – The KPI Institute”, “PMP® – PMI” гэрчилгээтэй ба ШУТИС, СЭЗИС, Удирдлагын академи, БНХАУ-н Цинхуа их сургуульд тус тус суралцсан шилдэг мэргэжилтэн юм.


Н.Жавхлан захирал нь олон арван гарааны бизнесүүд болон ТОП групп компаниудын бизнес процессыг зураглан, ERP систем амжилттай нэвтрүүлж байсан туршлагатай. Түүнчлэн Монголын хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт шинэчлэлтийг авчирсан платформ болох Biznetwork.mn(www.zangia.mn)-ийг үүсгэн байгуулж, удирдан чиглүүлж байсан хүний нөөцийн салбарын эксперт юм. Стратеги бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлага, процессын сайжруулалт, мэдээлэл технологи, санхүү, хүний нөөцийн удирдлага, хувь хүний хөгжил, карьер хөгжлийн чиглэлээр сургагч багш, зөвлөхөөр нийт 15 гаруй жилийн туршлагатай.


Харилцан итгэлцэлд суурилсан үр бүтээлтэй хамтын ажиллагааг дэмждэг нийт хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч, харилцагч байгууллагууддаа талархал илэрхийлж байна.

 
 
bottom of page