top of page

[MSE:QPay] “Инновэйшн Инвестмент” ХК 2025 оны жилийн эцсийн санхүүгийн үр дүнгээ зарлалаа

  • Feb 12
  • 2 min read

“ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК 

Монгол Улс, Улаанбаатар хот


Хураангуй үр дүн 

  • Тайлант хугацаанд компанийн цэвэр ашиг 13.4 тэрбум төгрөг, нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 72.69 төгрөгт хүрч 2024 оны мөн үеэс  34%-иар өслөө. 

  • Борлуулалтын орлого 38.1 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 45 хувиар өссөн бөгөөд нийт хөрөнгө 34.2 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 58 хувиар, өөрийн хөрөнгө 30.9 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 103 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

  • QPay үйлчилгээгээр 2025 оны жилийн эцсийн байдлаар нийт 16.3 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 250.0 сая ширхэг гүйлгээг  дамжуулсан байна.  

Санхүүгийн голлох үзүүлэлтүүд  

ОРЛОГЫН ҮЗҮҮЛЭЛТ /тэрбум төгрөгөөр/ 

2023 

2024 

2025 

Өөрчлөлт % 

/Өмнөх оноос/ 

Борлуулалтын орлого 

13.24 

26.23 

38.13 

45% 

Борлуулалтын өртөг 

6.04 

12.05 

19.98 

66% 

Нийт ашиг 

7.20 

14.18 

18.15 

28% 

Цэвэр ашиг 

5.70 

10.03 

13.44 

34% 

БАЛАНС /тэрбум төгрөгөөр/ 

2023 

2024 

2025 

Өөрчлөлт % 

/Өмнөх оноос/ 

Нийт хөрөнгө 

18.76 

21.71 

34.20 

58% 

Нийт өр төлбөр 

1.32 

6.43 

3.23 

-50% 

Өөрийн хөрөнгө 

17.45 

15.28 

30.97 

103% 

ҮНЭЛГЭЭ /төгрөгөөр/ 

2023 

2024 

2025 

Өөрчлөлт % 

/Өмнөх оноос/ 

Нэгж хувьцаанд ногдох ашиг EPS 

30.81 

54.23 

72.69 

34% 

Нэгж хувьцааны дансны үнэлгээ BV 

94.37 

82.64 

167.50 

103% 


“Инновэйшн Инвестмент” ХК-ийн охин компани болох “ККТТ” ХХК-ийн хөгжүүлсэн QPay үйлчилгээ нь Монгол улсад хамгийн өргөн хэрэглээтэй дотооддоо хөгжүүлсэн бэлэн бус төлбөр тооцооны систем билээ. Монгол банкнаас гаргасан бэлэн бус төлбөр тооцооны тайланд үндэслэн 2025 оны жилийн эцсийн байдлаарх бэлэн бус төлбөр тооцооны зах зээл эзлэлтийг тооцвол QPay үйлчилгээ нь нийт гүйлгээний 11.1 хувийг, гүйлгээний дүнгийн 2.4 хувийг эзлэх төлөвтэй байна. “Инновэйшн Инвестмент” ХК-ийн 2025 оны жилийн эцсийн аудитлагдаагүй санхүүгийн тайланг Энд дарж үзнэ үү. 


Холбоо барих:

Вэбсайт: https://i-investment.mn/

Утас: 76102211 

Имэйл: info@qpay.mn


Нэмэлт мэдээлэл авах суваг

Хөрөнгө оруулагчийн харилцаа хариуцсан менежер: П.Мөнхтуяа

Утас: 88004829

 
 
bottom of page