
“Инновэйшн инвестмент” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 26/26 тоот тогтоолоор 2026 оны хагас жилээр хуримтлагдсан ашгаас нэгж хувьцаанд 60 төгрөг, нийт 11.09 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэсэн билээ.
Тус шийдвэрийн дагуу 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв" ХХК-аар дамжуулан нийт хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны дансанд нэгж хувьцаанд 60 /татвар суутгаагүй дүн/ төгрөгөөр тооцсон ногдол ашгийг нь байршууллаа.
Эрхэм хувьцаа эзэмшигч та бүхэн ногдол ашгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон ногдол ашгаа үнэт цаасны данснаасаа банкны дансандаа авахыг хүсвэл өөрийн бүртгэлтэй үнэт цаасны брокер, дилерийн компанидаа хандана уу.
Холбоо барих:
Вэбсайт: https://i-investment.mn/
Утас: 76102211
Имэйл: info@qpay.mn
Нэмэлт мэдээлэл авах суваг:
Утас: 88004829
Имэйл: investor-relations@qpay.mn