[MSE:QPAY] ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ ХК -ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН АНГИЛАЛ ШИНЭЧЛЭГДЭЖ,I АНГИЛАЛД ДЭВШЛЭЭ

[MSE:QPAY] ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ ХК -ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН АНГИЛАЛ ШИНЭЧЛЭГДЭЖ,I АНГИЛАЛД ДЭВШЛЭЭ

Улаанбаатар хот | 2026 оны 09 дүгээр сарын 11

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/414 тоот тушаалаар үнэт цаасны бүртгэлийн ангилал шинэчлэгдэж, "Инновэйшн инвестмент" ХК [MSE: QPAY] нь II ангиллаас I ангилалд дэвшлээ.

“Инновэйшн Инвестмент” ХК нь 2023 оны 12 дугаар сард IPO хийж, 2024 оны 12 дугаар сард МХБ-ийн II ангилалд дэвшин, 2025 оны 3 дугаар сард ТОП-20 индексийн бүрэлдэхүүнд багтсан бөгөөд Монголын хөрөнгийн биржийн ангилал ахих шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж I ангилалд дэвшсэн нь компанийн үйл ажиллагааны тогтвортой өсөлт, санхүүгийн үзүүлэлт, компанийн засаглал, мэдээллийн ил тод байдлын ахиц дэвшлийг илэрхийлж байна.

Компанийн үндсэн бизнес болох QPay үйлчилгээ нь банкны дэд бүтэц дээр суурилсан Монгол улсын бэлэн бус төлбөр тооцоо гүйцэтгэгч байгууллагуудын анхдагчдын нэг, технологид суурилсан цахим төлбөр тооцооны хамгийн том төлбөрийн шийдлийн үйлчилгээ бөгөөд одоогийн байдлаар QPay-ийн төлбөрийн сүлжээ нь Монгол Улсын 21 аймагт, иргэд болон бизнес эрхлэгчдийн өдөр тутмын төлбөр тооцоонд өргөн ашиглагдаж байна.

Компани нь одоогоор 8700 гаруй хувьцаа эзэмшигчидтэй байгаа бөгөөд I ангилалд дэвшсэн явдлыг хөрөнгө оруулагчдад үнэ цэн бүтээх, компанийн засаглал, мэдээллийн ил тод байдлыг цаашид бэхжүүлэх шинэ үе шат бөгөөд шинэ хариуцлага хэмээн үзэж, цаашид засаглалын сайн туршлагыг бэхжүүлэх, хөрөнгө оруулагчидтай харилцах харилцааг сайжруулах, урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.

“Бид хөрөнгө оруулагчдын итгэлийг урт хугацаанд хадгалж, технологид суурилсан тогтвортой өсөлтөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд үнэ цэн бүтээхийг зорин ажиллах болно.”

Холбоо барих:

Нэмэлт мэдээлэл авах суваг: