MSE:QPAY “ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК НЬ 2026 ОНЫ ХАГАС ЖИЛЭЭР НОГДОЛ АШИГ ТАРААХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

MSE:QPAY “ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК НЬ 2026 ОНЫ ХАГАС ЖИЛЭЭР НОГДОЛ АШИГ ТАРААХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

“Инновэйшн инвестмент” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 26/26 тоот тогтоолоор Хуримтлагдсан ашгаас нэгж хувьцаанд 60 төгрөг, нийт 11.1 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэлээ. 

Ногдол ашиг авах эрхтэй Компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр нь 2026 оны 8 дугаар сарын 14 бөгөөд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн дотор Компанийн хувьцаа эзэмшигчдийн дансанд олгоно. 

Шийдвэр гаргасан өдрийн ханшаар тооцвол ногдол ашгийн өгөөж 20% байна. 

Ийнхүү “Инновэйшн инвестмент” ХК нь нээлттэй хувьцаат компани болсноос хойш 2024-2026 оны хооронд 31.7 тэрбум төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хэлбэрээр хуваарилж байна. 

“Инновэйшн инвестмент” ХК-ийн нийт хуваарилсан ногдол ашгийн мэдээллийг энд дарж,  2026/07/29 өдрийн 26/26 тоот Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн шийдвэрийг энд дарж харна уу. 

Холбоо барих: 

  • Вэбсайт: https://i-investment.mn/   

  • Утас: 76102211    

  • Имэйл: info@qpay.mn  


Нэмэлт мэдээлэл авах суваг: