Түгээмэл асуулт хариулт
НОГДОЛ АШИГ
1. Ногдол ашиг хуваарилах эсэх шийдвэрийг хэн, хэзээ, хэрхэн гаргадаг вэ?
- Хэн: ТУЗ /байхгүй бол Хувьцаа эзэмшигчдийн хурал/
- Хэзээ: Санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор /хагас жилээр ногдол ашиг хуваарилах шийдвэрт хамаарахгүй/
- Хэрхэн: Компанийн тухай хуулийн 47.1-ийн шаардлагыг хангах тохиолдолд ногдол ашиг хуваарина, хуваарилахгүй гэж шийдвэр гаргасан бол үндэслэлээ Хувьцаа эзэмшигчдийн хуралд тайлбарлана.
2. Бүртгэлийн өдөр гэж юу вэ?
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах өдөр. (Монголд T+2 нөхцөл үйлчилнэ.)
3. Ногдол ашгаа хэрхэн авах вэ?
Хувьцаа эзэмшдэг брокерийн компаниар дамжуулан дансандаа авна.
ХУВЬЦАА
1. Хувьцаа хэрхэн авах вэ?
Үнэт цаасны брокерийн компаниар дамжуулан худалдан авна.
2. Ханшийн мэдээллийг хаанаас авах вэ?
Өөрийн брокер эсвэл Монголын хөрөнгийн биржийн сайт-аас авна.
3. Өгөөжөө хэрхэн хүртэх вэ?
Ханшийн өсөлтөөс болон ногдол ашгаас.
КОМПАНИЙН МЭДЭЭЛЭЛ
2. Хөрөнгө оруулагчтай харилцах вебсайтын зорилго
Ил тод, шуурхай мэдээлэл хүргэх.
3. Холбоо барих
Хөрөнгө оруулагчтай харилцах харилцаа хариуцсан менежер:
Нэр: П.Мөнхтуяа
Утас: 8800-4829
Имэйл: Investor-relations@qpay.mn
XУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ
1. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тухай?
Хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн эрх барих дээд байгууллага юм.
2. Хурлаар ямар асуудлыг хэлэлцүүлдэг вэ?
Компани Хувьцаа эзэмшигчдийн хурлаараа Компанийн тухай хуулийн 62.1-т заасан Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах болон ТУЗ-өөс эсвэл компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэхээр тогтоосон асуудлуудыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлдэг.
3. Хурал хэзээ болдог вэ?
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал жилд нэг удаа 4-р сарын 30-ны дотор.
4. Хурал ямар хэлбэрээр зохион байгуулагдах вэ?
Цахим, танхим эсвэл хосолсон хэлбэрээр (хурлын зар дээр заана).
5. Хуралд хэрхэн оролцох вэ?
Өөрийн биеэр, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр
6. Хурлын материалтай хэрхэн танилцах вэ?
Хурлын брокерийн компаниар дамжуулан танилцана.
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
Эрх:
Ногдол ашиг авах
Хувьцаа эзэмшигчдийн хурлаар санал өгөх
Компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх
Хувьцааг эргүүлэн авахыг компаниас шаардах
Өөрийн эзэмшлийн хувьцааг захиран зарцуулах
Мэдээлэл авах
Эрх ашгаа хамгаалуулах талаар гомдол гаргах
Үүрэг:
Өөрийн эзэмшиж буй хувьцааныхаа хэмжээгээр аливаа эрсдэлд хариуцлага хүлээх
Хөрөнгийн биржээр дамжуулалгүй худалдсан бол ҮЦТХТ-д бүртгүүлэх