Түгээмэл асуулт хариулт

Түгээмэл асуулт хариулт

ХУВЬЦАА

1. Хувьцаа хэрхэн авах вэ?

Үнэт цаасны брокерийн компаниар дамжуулан худалдан авна.

2. Ханшийн мэдээллийг хаанаас авах вэ?

Өөрийн брокер эсвэл Монголын хөрөнгийн биржийн сайт-аас авна.

3. Өгөөжөө хэрхэн хүртэх вэ?

Ханшийн өсөлтөөс болон ногдол ашгаас.

НОГДОЛ АШИГ

1. Ногдол ашиг хуваарилах эсэх шийдвэрийг хэн, хэзээ, хэрхэн гаргадаг вэ?

Шийдвэр: ТУЗ байхгүй бол Хувьцаа эзэмшигчдийн хурал Хэзээ: Санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор /хагас жилээр ногдол ашиг хуваарилах шийдвэрт хамаарахгүй/ Нөхцөл: Компанийн тухай хуулийн 47.1-ийн шаардлагыг хангах тохиолдолд ногдол ашиг хуваарина, хуваарилахгүй гэж шийдвэр гаргасан бол үндэслэлээ Хувьцаа эзэмшигчдийн хуралд тайлбарлана.

- Хэзээ: Санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор /хагас жилээр ногдол ашиг хуваарилах шийдвэрт хамаарахгүй/

- Хэрхэн: Компанийн тухай хуулийн 47.1-ийн шаардлагыг хангах тохиолдолд ногдол ашиг хуваарина, хуваарилахгүй гэж шийдвэр гаргасан бол үндэслэлээ Хувьцаа эзэмшигчдийн хуралд тайлбарлана.

2. Бүртгэлийн өдөр гэж юу вэ?

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах өдөр. (Монголд T+2 нөхцөл үйлчилнэ.)

3. Ногдол ашгаа хэрхэн авах вэ?

Хувьцаа эзэмшдэг брокерийн компаниар дамжуулан дансандаа авна.

XУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ

1. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тухай, хэзээ хуралддаг вэ?

Хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн эрх барих дээд байгууллага юм. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал жилд нэг удаа 4-р сарын 30-ны дотор. Ээлжит бус хурал шаардлагатай үед хуралддаг.

2. Хурлаар хэлэлцүүлдэг асуудал?

Компани Хувьцаа эзэмшигчдийн хурлаараа Компанийн тухай хуулийн 62.1-т заасан Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах болон ТУЗ-өөс эсвэл компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэхээр тогтоосон асуудлуудыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлдэг.

3. Хурал ямар хэлбэрээр зохион байгуулагддаг вэ?

Цахим, танхим эсвэл цахим танхим хосолсон хэлбэрээр (хурал зарласан тогтоол дээр заасан байдаг).

4. Хуралд хэн оролцох вэ?

Хувьцаа эзэмшигч өөрөө эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч

5. Хурлын зар болон хурлын материалтай хэрхэн танилцах вэ?

Хурлын зарыг Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсаар болон өдөр тутмын сонин, олон нийтийн телевизийн мэдээгээр заасан хугацаанд мэдээлнэ. Хурлын материалыг үнэт цаасны компаниуд, компани дээрээс хурал зохион байгуулах комисс, ТУЗ-ийн нарийн бичгийн даргаас авч танилцах боломжтой.

6. Хурлаас гарсан шийдвэрийг хаанаас харах вэ?

Компанийн албан ёсны цахим хуудас i-investment.mn Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсаар mse.mn

КОМПАНИЙН МЭДЭЭЛЭЛ

1. Компанийн талаарх мэдээлэл хэрхэн авах вэ?

Компанийн албан ёсны цахим хуудас i-investment.mn болон хөрөнгө оруулагчтай харилцах сувгаар /Investor-relations@qpay.mn/ Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсаар mse.mn