top of page

[MSE:QPay] Инновэйшн Инвестмент ХК нь 2025 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 50 төгрөг, нийт 9.24 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна

  • Feb 16
  • 1 min read

“ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК 

Монгол Улс, Улаанбаатар хот


Инновэйшн Инвестмент ХК (QPAY)-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01/01 тоот тогтоолоор 2025 оны жилийн эцсийн татварын дараах цэвэр ашгаас  нэгж хувьцаанд 50 төгрөг, нийт 9.24 тэрбум төгрөгийн ногдол ашгийг  хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэлээ!  

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр нь 2026 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр бөгөөд ногдол ашгийг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв ХХК-аар дамжуулан олгоно. 

Инновэйшн Инвестмент ХК-ийн цэвэр ашиг 2025 онд өмнөх оноос 34%-иар өсөж 13.4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд үүнээс 68.8%-г ногдол ашиг болгон хуваарилж байгаа ба ногдол ашгийн өгөөж нь 19% /2026/02/12-ний өдрийн ханшаар тооцсон/ байна. 

Компани нь 2023 оны цэвэр ашгаас нийт 4 тэрбум төгрөг, 2024 оны цэвэр ашгаас нийт 7.4 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ тараасан билээ. 


Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн тогтоолыг энд дарж үзнэ үү. 


Холбоо барих:

Вэбсайт: https://i-investment.mn/

Утас: 76102211 

Имэйл: info@qpay.mn


Нэмэлт мэдээлэл авах суваг

Хөрөнгө оруулагчийн харилцаа хариуцсан менежер: П.Мөнхтуяа

Утас: 88004829

 
 
bottom of page