"Инновэйшн Инвестмент" ХК 50 ширхэг зөөврийн компьютерыг 130-р сургуулийн багш нарт хандивлалаа
- KKTT Designer
- Nov 11
- 1 min read

“Инновэйшн Инвестмент” ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд чанартай боловсролыг дэмжих зорилгоор Нийслэлийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуульд нийт 50 ширхэг зөөврийн компьютер хүлээлгэн өглөө.
Тус хандив нь багш нарын заах арга барилын хүртээмжийг нэмэгдүүлж, хичээл сургалтын үйл ажиллагаанд дэвшилтэт технологийг ашиглах чухал ач холбогдолтой юм. Цахим сургалтын хэрэглээг өргөжүүлснээр багш нарын хичээл бэлтгэх болон үнэлгээ хийх үйл ажиллагааг оновчтой болгох, багшийн ажлын ачааллыг бууруулахад бодит дэмжлэг үзүүлэх чухал нөлөөтэй.

“Инновэйшн Инвестмент” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Энхболд:
“Бид Багш нарын баярыг тохиолдуулан боловсролын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын боловсролд хөрөнгө оруулж багш нарын ажлыг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлж буй нь бидний хувьд онцгой ач холбогдолтой юм.”

130 дугаар сургуулийн удирдлага, багш, сурагчид энэхүү хандивыг талархан хүлээн авч, сургалтын чанарыг сайжруулах, багш сурагчдын хөгжилд бодит хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэлээ. “Инновэйшн Инвестмент” ХК нь Монгол улсад хамгийн өргөн хэрэглээтэй бэлэн бус төлбөр тооцооны систем болох QPay үйлчилгээг дотооддоо хөгжүүлсэн ба нийгмийн хариуцлагын хөтөлбөрөө өргөжүүлэн, байгаль орчин, нийгэм, боловсролын салбарын тогтвортой хөгжилд чиглэсэн ажлуудыг цаашид ч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
![[MSE:QPay] “Инновэйшн Инвестмент” ХК 2025 оны III улирлын санхүүгийн үр дүнгээ зарлалаа](https://static.wixstatic.com/media/e44a2b_b12f6e5686e546169cac5d39f7edbe33~mv2.png/v1/fill/w_980,h_980,al_c,q_90,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/e44a2b_b12f6e5686e546169cac5d39f7edbe33~mv2.png)

![[MSE:QPay] “Инновэйшн Инвестмент” ХК 2025 оны эхний хагас жилийн санхүүгийн үр дүнгээ зарлалаа](https://static.wixstatic.com/media/e44a2b_86d03408c86b4afab51ea3a2fd4bc27f~mv2.png/v1/fill/w_681,h_681,al_c,q_90,enc_avif,quality_auto/e44a2b_86d03408c86b4afab51ea3a2fd4bc27f~mv2.png)