[MSE:QPay] “Инновэйшн Инвестмент” ХК 2026 оны хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа нийтэд мэдээллээ

[MSE:QPay] “Инновэйшн Инвестмент” ХК 2026 оны хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа нийтэд мэдээллээ

Тайлант хугацаанд компанийн цэвэр ашиг 7.6 тэрбум төгрөг, нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 41 төгрөг байгаа нь 2025 оны мөн үеэс 4%-иар өссөн байна. Мөн борлуулалтын орлого 24.9 тэрбум төгрөг, нийт хөрөнгө 33 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгө 29.3 тэрбум төгрөгт хүрсэн нь 2025 оны хагас жилээс борлуулалтын орлого 51 хувиар, нийт хөрөнгө 31 хувиар, өөрийн хөрөнгө 28 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. 

QPay үйлчилгээгээр 2026 оны хагас жилийн байдлаар нийт 10.3 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 158.3 сая ширхэг гүйлгээг дамжуулсан бөгөөд гүйлгээний тоогоор зах зээлийн 12.29 хувийг, гүйлгээний үнийн дүнгээр зах зээлийн 2.55 хувийг эзлэх төлөвтэй байна. 

“Инновэйшн Инвестмент” ХК-ийн 2026 оны хагас жилийн үйл ажиллагааны тайланг Энд дарж үзнэ үү. 

“Инновэйшн Инвестмент” ХК-ийн 2026 оны хагас жилийн санхүүгийн тайланг Энд дарж үзнэ үү. 

Холбоо барих:

  • Вэбсайт: https://i-investment.mn/  

  • Утас: 76102211   

  • Имэйл: info@qpay.mn 


Нэмэлт мэдээлэл авах суваг:

  • Хөрөнгө оруулагчийн харилцаа хариуцсан менежер: П.Мөнхтуяа 

  • Утас: 88004829 

  • Имэйл: investor-relations@qpay.mn