[MSE:QPay] “Инновэйшн Инвестмент” ХК 2025 оны III улирлын санхүүгийн үр дүнгээ зарлалаа

[MSE:QPay] “Инновэйшн Инвестмент” ХК 2025 оны III улирлын санхүүгийн үр дүнгээ зарлалаа

Хураангуй үр дүн

  • Тайлант хугацаанд компанийн цэвэр ашиг 10.8 тэрбум төгрөгт хүрч, 2025 оны III  улирлын төлөвлөгөөг 103%, жилийн нийт төлөвлөгөөгөө 90%-иар тус тус биелүүллээ.

  • Мөн нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 58.4 төгрөгт хүрч өмнөх улирлаас 48 хувиар өслөө.

  • Нийт хөрөнгө 29.1 тэрбум төгрөг, мөн өөрийн хөрөнгө 26.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх улирлаас тус тус 15 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

  • Борлуулалтын орлого 26.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх улирлаас 61 хувиар өсч, тайлант хугацааны төлөвлөгөөг 100.3% -иар биелүүлсэн байна.

  • 2025 оны III улирлын байдлаар нийт 11.6 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 179.9 сая ширхэг гүйлгээг  дамжуулсан байна.


Балансын үзүүлэлт

/тэрбум төгрөгөөр/

2025Q1 гүйцэтгэл

2025Q2 гүйцэтгэл

2025Q3 гүйцэтгэл

2025Q3 төлөвлөгөө

Биелэлтийн хувь

Нийт хөрөнгө

25.99

25.31

29.08

24.51

118.6%

Нийт өр төлбөр

7.05

 2.44

2.72

2.17

125.3%

Өөрийн хөрөнгө

18.93

22.87

26.35

22.35

117.9%


Орлогын үзүүлэлт

/тэрбум төгрөгөөр/

2025Q1 гүйцэтгэл

2025Q2 гүйцэтгэл

2025Q3 гүйцэтгэл

2025Q3 төлөвлөгөө

Биелэлтийн хувь

Борлуулалт-н орлого

7.54

16.45

26.45

26.38

100.3%

Борлуулалт-н өртөг

3.11

6.78

11.60

11.73

98.9%

Цэвэр ашиг

3.65

7.32

10.80

10.49

103.0%


Инновэйшн Инвестмент ХК-ийн хөгжүүлсэн QPay үйлчилгээ нь Монгол улсад хамгийн өргөн хэрэглээтэй дотооддоо хөгжүүлсэн бэлэн бус төлбөр тооцооны систем ба 2025 оны 2-р улирлын байдлаар Монгол банкнаас гаргасан бэлэн бус төлбөр тооцооны тайланд үндэслэн тооцвол QPay үйлчилгээ нь бэлэн бус төлбөр тооцооны зах зээлийн нийт гүйлгээний 10.3 хувийг, гүйлгээний дүнгийн 2.4 хувийг эзэлж байна.  Инновэйшн Инвестмент ХК-ийн 2025 оны III улирлын санхүүгийн тайланг Энд дарж үзнэ үү.


Холбоо барих:

Вэбсайт: https://i-investment.mn/

Утас: 76102211 

Имэйл: info@qpay.mn


Нэмэлт мэдээлэл авах суваг

Хөрөнгө оруулагчийн харилцаа хариуцсан менежер: П.Мөнхтуяа

Утас: 88004829

Имэйл: investor-relations@qpay.mn